Friday, June 24, 2011

Зөвлөгөө

Би Бүрэн Дент эмнэлгийн ерөнхий эмч Д. Бат-Өлзий байна. Шууд.mn  ийн  уншигч  та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе .Шууд.mn-тэй хамтран амны хөндийн эрүүл мэндийн талаар цувралаар нийтлэх болно.

Энэ удаагийн дугаарт хүүхдийн нүүр амны өвчлөлийн урьдчилан сэргийлэлт ерөнхий ойлголт ,эмчилгээ хяналтын талаар ярилцъя.

- Сүүлийн үед шүдний өвчлөл эрс нэмэгдэж залуужих хандлагатай болж байна. Үүнийг дагаад шүдний эмнэлэг  болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүyд олширсон. Гэхдээ иргэд аль болох баталгаатай сайн эмнэлэг сонгоxыг боддог ч мэдээлэл хомс байдаг учраас дурын эмнэлэг сонгож хохирох тохиолдол бий. Танай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?
- Бүрэн Дент эмнэлэг нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна.  Энэ хугацаанд олон мянган хүнд нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа  маань улам тэлэн туршлага хуримтлуулсаар байна. Бид нүүр амны ерөнхий эмчилгээ , согог гажиг засал, жижиг мэс ажилбарын чиглэлэээр ажилладаг. Энэ дундаа хүүхдийн нүүр амны эмчилгээн дээр голлон анхаардаг. Мөн багаар, 4 гарын системээр аюулгүй баталгаатай халдвар хамгааллын найдвартай орчин багаж хэрэгслээр үйлчлэхийг гол зарчмаа болгодог. Америкийн шүдний холбооны гишүүн болж  интернэт сургалтаар мэдлэг боловсролоо байнга дээшллүүлж байна.



- Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Шүдний өвчний талаар ?
- Шүдний өвчнийг ерөнхийдөө хэлж ирдэг өвчин гэдэг. Анхны шүд 6-8 сартайд ургадаг.1 ойтойгоос эхлээд хүүхдийн шүдийг 6 сараас1 жил тутамд үзүүлж байх ёстой. Томчууд ч  ялгаагүй  6 сараас 1 жил тутамд ядаж нэг удаа ирж үзлэг хийлгэх хэрэгтэй. Ингэж чадвал өвчлөх магадлал бага, хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч болно. Бусад далд эрхтэнийг бодвол илүү харах хянах боломжтой байдгаараа давуу талтай. Хувь хүмүүсийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой.

- Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Танайх хүүхдэд илүү түлхүү анхаардаг учраас хүүхдүүд их ирдэг байх. Бага насны хүүхдэд эмчилгээ хийхэд бэрхшээл гарна биз?
- Манай эмнэлэг хүүхдийн тусгай өрөө тоглоомын талбайтай, аль болох хүүхдэд аюулгүй., айдасгүй ,тайван орчин бүрдүүлэхийг хичээсэн. Хүүхэд сэтгэлээ нээж байж амаа нээдэг, харин томчууд амаа нээсэн ч сэтгэлээ нээдэггүй гэдэг болохоор эхлээд хүүхдүүдийн найз нөхөд нь байхыг хүсдэг. Хүүхдийг шууд хэвтүүлээл үзэх биш эхдээд сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Энэ талд эцэг эхчүүд асран хамгаалагчийн үүрэг үнэхээр чухал. 3 аас доош насны хүүхдүүдийн хувьд нас баг a эмчтэй харьцаа тогтооx нь муу учир асpан хамгаадлагчтай нь ярилцсaны үндсэн дээр бага зэрэг хөдөлгөөнийг хязgаарлах өлгийдөх гэх мэт арга хэрэглэж үзлэгээ хийдэг бол 3 аас дээш насныхны хувьд хийх гэж буй үйлдлээ аль болох эерэг талаас нь ойлгуулж үзлэгээ эхлэдэг. Үүнд: өрөмдөх, тaриа хийх, шүд авах гэх мэт айдастай үг хэллэгээс аль болох татагалзаж, өрмийг-хорхой соруулагч, тариаг-хорхойны усан буу, хорхой унтуулдаг эм, шүд авахыг-хорхой авах гэх мэтээр орлуулдаг. Гэрийнхний зүгээс хүүхдийн сэтгэл зүйг урьдчилан бэлдэх н хамгийн чухал зүйл байдаг. Үүнд: Эмнэлэг, эмч туслагчдийг сайн хүмүүс, чамд туслах гэж байгаа, шүдний хорхойг нь аваад өгдөг мундаг хүн г эдэг ч юм уу, өвдөхгүй гэдэг талаас нт сайн ойлгуулж, өөрсдөө ч айдастай үг хэллэгийг хүүхдийн дэргэд огт хэгрэглэхгүй байх ёстой. Бид яг үзлэгээ эхлэх гэж байхад яанаа одоо өвдөх үү, одоо тариа хийх гэж байнa уу, урьд нь би шүдээ үзүүлэхэд аймаар өвдсөн , шүдний эмнэлэг гэхээр айдас төрөөд байна гэх мэт хэллэгүүд нь таны хүүхдийг бүр ч их айлгаж эмч рүү очих дургүй болгодог тул та үүнийг анхаараарай. Нэг чухал зүйл бол анхнаасаа нэг эмнэлэг эмчээ сонгож үзүүлэх нь хүүхэд эхлээд айж уйлж үзүүлдэг ч яваандаа дасаад гайгүй болдог. Өвдөөгүй үед нь ирэх нь өвдсөн үед ирсэнээс хамаагүй бага айдастай, бага зовиуртай дараагийн ирэлтийг хялбар болгодог.

Хүүхэд уйлсан ч яг гарахад нь сэтгэлийн өглөгтэй инээж гаргах нь чухал. Баяртай эмчээ дараа ирэхдээ уйлахгүй гээд гараа даллах, дуу дуулж бүжиглэж өгөх нь үнэхээр эгдүүтэй хөөрхөн. Маш их эсэргүүцэж уйлж үзүүлдэг хүүхдийн хувьд эцэг эхтэй нь сайн ойлголцоод тэднээр туслуулж бага зэрэг хүч хэрэглэж үзэхээс өөр аргагүй болодг. Тарихаас өмнө салстын мэдээ алдуулагч түрхдэг учир өвдөлтийг бараг мэдрэхгүй мэдэрсэн ч  сул байдаг.

- Сүүлийн үед хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байна. Танайх хүүхдэд илүү түлхүү анхаардаг учраас хүүхдүүд их ирдэг байх. Бага насны хүүхдэд эмчилгээ хийхэд бэрхшээл гарна биз?
- 10 жил ажилласны хувьд хүүхэдтэй харьцах туршлага ихээр хуримтлагдсан гэж бодож байна. Манай эмнэлэг хүүхдэд зориулсан тоглоомын тусгай өрөөтэй. Өвдсөн тохиолдолд шүдний эмнэлэг рүү хандахад хүүхэд дассан байх хэрэгтэй. Хүүхэдтэй харьцаж тэдний сэтгэл зүрхийг нээхэд харьцангуй илүү хариуцлага шаардлагатай байдаг. Хүүхэд сэтгэлээ нээж байж амаа нээдэг, харин томчууд амаа нээсэн ч сэтгэлээ нээдэггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бид гурваас дээш насны хүүхдүүдтэй эхлээд ярилцаж найз болж байгаад дараа нь үздэг. Ээж аавтай нь их хамтарч ажиллах хэрэгтэй байдаг.

Хүүхдэд шүд авах, өрөмдөхийг шууд хэлэхгүйгээр аргыг нь олж байгаад эмчлэх нь их чухал. Тарих, өрөмдөх гэдэг үг нь хүүхдэд айдас төрүүлдэг учраас аль болох өөрөөр хэлж хүүхдийг айдасгүй болгож байж дараа нь эмчилгээгээ эхлэх ёстой. Манайх буйлны мэдээ алдуулж тарихаасаа өмнө салстын мэдээ алдуулагчаар өнгөц мэдээ алдуулдаг. Ингэснээр өвдөлт харьцангуй бага мэдрэгддэг. Зарим хүүхэд өвдөлтийг бараг мэдэрдэггүй.

- Хүүхдийн шүдний цоорол үүсэх гол шалтгаан, хоол хүнсний талаар?
- Хүүхдийг хөхний сүүгээр дор хаяж нэг нас хүртэл хооллох хэрэгтэй. Угжаар чихэртэй цай ундаа өгвөл хүүхдийн шүд маш амархан цоорч, угжний цоорол гэдэг үүдэн шүднээс эхдлээд бүх шүдийг хамарсан хүнд хэлбэрийн эмгэг үүсгэдэг. Ялангуяа шөнийн цагт чихэрлэг зүйлээр угжиж хэрхэвч болохгүй. Заримдаа хүүхэд өдөр шөнөгүй хөхөх сонирхолтой байдаг. Үүнээс болж эх нь ч ядардаг, чихэртэй хөхний сүү байнгй хөхсөн хүүхдийн шүд ч цоордог. Шөнийн цагт амны хөндийн эрхтэнүүдийн үйл ажиллагаа буурч шүлс ялгаралт багасч амны өөрөө цэвэрших процесс буурснаас шүд амархан цоордог. Хүүхэд өлсөөгүй зүгээр хөхөx дуртай байж болно. Энэ үед соосог тусална. Соосгийг чихэрлэг зүйлд дүрж өгч болохгүй. 4 сараас дээш хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгнө. /Алим, төмс, лууван, нухаш, хүүхдийн будаа /

Эрдэс бодис нь шүдний хөгжилд чухал үүрэгтэй. Шүдээ хамгаалах үүднээс өдөрт хамгийн ихдээ 5 удаа хоолловол хүчил үүсэхийг хязгаарлана. 2 хоолны хооронд хүүхдэд чихэрлэг зүйл өгөх нь маш муу. Оронд нь алим талх , тараг, ааруул өгвөл сайн. Хүүхэд бүр томчууд ч ялгаагүй чихрэнд дуртай.Бид чихрийг иддэг, чихэр эргээд шүдээ иддэг гэдэг. Зарим оронд 7 хоногийн 1 өдрийг / хагас сайн өдрийг ч юм уу, ээж аав нь хянах боломжтой өдрөө чихэр иддэг өдөр болгодог. Бусад өдөр нь хүүхэд чихэр нэхдэггүй тул бага насны хүүхэд үүнийг амархан сурдаг. Чихрийг хоолны яг өмнө эсвэд дараа нь шууд өгч идүүлээд амыг нь цэвэрлүүлэх хэрэгтэй. Цоорол үүсэх гол хүчин зүйл бол хоoл хүнсний өнгөр. Цэвэр хумсаар шүдээ хусвал шаргал өнгийн зөөлөн юм ордог ба энэ бол өнгөр юм. Өнгөрт байдаг бактераас болж шүд цоордог. Бактерийн хоол нь чихэр юм. Төрөл бүрийн идэх зүйлд чихэр бага хэмжээгээр байдaг. Шокoлад, печень, ундаанд чихэр их хэмжээгээр агуулагддаг. Бактер чихрийг задалж хүчил үүсгээд энэ нь хүчтэй учраас шүдний бүтцийг гэмтээж цоорол үүсч эхлэдэг. Эхний үед шүлснйи эрдэс бодисийн тусламжтай эргэн эрдэсжих процесс явагддаг ч чихрийг олон дахин ойр ойрхон давтан хэрэглэснээр эрдэсжих боломж муутай болж цоордог. Цоорсон шүдэнд маш их нян агуулaгддаг бөгөөд эдгээр нь шинэ ургасан шүдэнд халдварлан гэмтээж цааш цусаар дамжин бусад эд эрхтэнд тархдаг аюултай. Иймд шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үгийг санаж яваарай.

Цоорсон сүүн шүд байнгын шүдний үүсгэврийг гэмтээж болно. Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг солигдох юм чинь арчлах ,ломбодох хэрэггүй гэдэг нь маш буруу ойлголт.

Шүдний цоорлыг богино хугацаанд  бүх шүдийг хурдан эмчлүүлж дуусгах хэрэгтэй. Яг өвдсөн шүдийг эмчлүүлээд бусад шүдийг дараа гээд орхидгоос халдвар дахин тархаж ам ны хөндий бүрэн эрүүлжихгүй асуудал гарсаар байдаг.

Сүүн шүд эрүүл байж байнгын шүд эрүүл байна. Чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ шууд угаах, эсвэл сахаргүй бохь зажлуулах, усаар зайлуулах зэргээр чихрийн үйлчилгээг саармагжуулах хэрэгтэй.

- Эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо амнаасаа зажилж өгдөг. Шүд цоорох өвчин халдварлах уу?
- Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соосгийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл. Үүнийг гэр бүлийг гишүүд бүгд мэддэг байх юстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.
    
- Шүд хамгаалах урьдчилан сэргийлэх аргууд, эмчилгээ?
- Манай эмнэлгийн хувьд системтэй эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хийдэг
1. Үзлэг, зөвлөгөө, хяналт
2. Эрүүл сүүн ба бйнгын араа шүднүүдийн ховилыг хаах,  гаднаас идэх зүйл орохос сэргийлж таглах  /.Янз бүрийн өнгөтэй хүүхдийн сонирхол татахаар материал байдаг/
3. Яаралтай биш үед аль болох өвдөлт багатай зовиургүй шүднээс эхлэж үзэх, ломбодох
4. Маш багa цоорлын үед фторт мөнгөний уусмал түрхэх, хянах ,/ Хар бор өнгөтэй болdог/
5. Бүх цоорлыг эмчилж эрүүлжүүлээд дараа нь фторт түрхлэгийг бүх шүдэнд түрхэнэ. Энэ нь шүдийг бэхжүүлж бат бөх болгодог
6. 6 сар тутмын хяналт, угаалт заах, сойз солих

- Шүд угаалтын талаар?
- Хүн болгон шүдээ угааж чаддаг гэж боддог. Гэвч үнэхээр сайн цэвэрлэдэг бол шүд цоорохгүй байх магадлал маш өндөр. Буруу дутуу, цөөн угааснаас асуудал үүсдэг. Анхны шүд гарангуут угааж эхэлнэ. Ээж нь хуруундаа зөөлөн марль ороогоод буцалсан усаар оогүй цэвэрлэж өгнө. Буйланд гэмтэл учруулахгүйгээр хэл завжыг мөн цэвэрлэнэ. Хуруундаа хийдэг маш жижиг үстэй сойз байдаг. Үүгээр зөөлөн оогүй угаана.  3 аас дээш насанд хүүхдийн оогоор зөөлөвтөр жижиг үстэй cойзоор том хүн өдөрт 3 удаа угааж өгнө.  Орой унтахын өмнө заавал угаана. Зөөлөн үстэй сойз байхгүй бол усанд буцалган зөөлрүүлж болно.  Сойзыг 3 сар тутамд солино. Ар талаас нь харахад үс нь 2 тийшээ арзайж харагдаж байвал шинээр солих хэрэгтэй.  Сойзны арзгар үс нь буйлыг гэмтээдэг. Шүдний бүх гадаргууг жигд зөөлөн давталттайгаар угаана. 6 аас дээш насны хүүхэд өөрөө угааж болно. Амыг нь зайлуулж сургах хэрэгтэй.  Оогоор угаасны дараа  амаа усаар зайлалгүй зөвхөн шүлсээ хаяна. Хүүхдийнxee  шүдийг угаахаас бүү залхуураарай. Тэдэнд даатгаж, найдаж орхиж болохгүй.  Хүүхдийг багаас нь шүд угаахад дуртай болгох нь маш чухал байдаг.

Хүүхдүүдээ хөөрхөн шүдээ хамгаалаарай.
Бид чиний найз шүү
Шүдний хорхой бол чиний дайсан
Дайсныг хамтдаа дарцгаая.

Манай хаяг: Баянзүрх дүүрэг 6 .р хороо, 13 хороолол
Бөхийн өргөөний урд талын 73-р байр.утac 99747424, 452646